Онч үгс

Хүн бар алахыг хүсвэл түүнээ спорт гэж нэрлэдэг. Бар өөрийг нь барих гэвэл махчин араатан гэнэ. Гэмт хэрэг, хууль ёс хоёрын хоорондын ялгаа үүнээс илүү гараад байх юмгүй. /Бернард Шоу/
Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/
Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л харин өөртөө тохирох хүмүүсийг хайдаг. /Күнз/
Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж яваа хүн унадаггүй. /Плиний/
Зорьсноосоо хэтэрчихсэн хүн зорьсондоо хүрээгүй нэгний адил будилах нь тэр. /Монтень/
Олиггүй, мунхаг, бодлогогүй амьдарна гэдэг нь муу амьдарч байна гэсэн үг биш. Харин асар удаан үхэж байна гэсэн үг. /Демокрит/
Хүн хоёр удаа амьдардаггүй. Гэтэл нэг ч удаа амьдарч чаддаггүй хүн олон байдаг. /Фридрих Рюккерт/
Дүрэм журмыг заавал зөрчиж байх ёстой. Тэгэхгүй бол тэр дүрэм журмуудаас яаж таашаал авах юм бэ? /Эрих-Мария Ремарк/
Тэнэг байх. Ямагт хар амиа хичээж явах. Эрүүл чийрэг бие махбодтой байх. Энэ гурав бол жаргалтай байхад зайлшгүй чухал нөхцлүүд юм. Хэрэв анхны хөцөл бүрдэхгүй бол бусад нь нэмэргүй. /Гюстав Флобер/
Ямагт баатар байх боломжгүй юм. Гэхдээ хүн хэвээрээ үлдэх боломж хэзээд олддог. /Гёте/
Нэгэнт өөрийгөө олж авсан хүн орчлон дээр ахиж юуг ч гээдэггүй. Нэгэнт доторхи хүнээ таньж авсан бол өрөөл бусдыг ч төвөггүй ойлгоно. /Стефан Цвейг/
Хүн байна гэдэг урлаг юм. /Новалис/
Өөрийгөө голно гэдэг ухаантай амьдрах зайлшгүй нөхцөл. Өөртөө сэтгэл дундуур байхаас л боловсорч хөгжихийн эхлэл тавигддаг юм. /Лев Толстой/
Төгс төгөлдөрөөс бүү ай. Та түүнд хүрэхгүй. Тэгээд ч төгс төгөлдөр зүйлд ямар ч сайн юм байхгүй. /Сальвадор Дали/
Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ. /Лев Толстой/
Ямагт хүрч чадахгүй зүйлдээ дурлаж амьдрах хэрэгтэй. Өөдөө тэмүүлдгийнхээ хүчинд л хүн өндөр болдог. /Максим Горький/
Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж яваа хүн унадаггүй. /Плиний/
Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг. /Фрэнсис Бэкон/
Биелээгүй ч байг, өндөр дээд зорилго гэдэг биелчихсэн бяцхан зорилгоос хавьгүй үнэтэй. /Гёте/
Ухаантай хүн өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд ямагт зогсдог. Тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь илүү чухал байдгаас тэр. /Ральф Эмерсон/
Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ. /Кристиан Боуви/
Өөрсөдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс олон бий. /Василий Ключевский/
Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм. /Жан дө Лабрюйер/
Жинхэнэ хүнлэг хүн л хайрлах ч, үзэн ядах ч чадвартай байдаг. /Күнз/
Ганцаараа байхдаа ч гэсэн ямар нэгэн муу зүйлийг бүү ярь, бүү хий. Бусдаас биш өөрөөсөө ичиж сур. /Демокрит/
Ихэнх эрчүүл нялх хүүхдийг өхөөрдөн үнсэхдээ, асрагчийг нь шохоорхон ширтэж байдаг. /Жон Хейвуд/
Азын тэнгэр сохор байдаг юм биш, араасаа гүйгчдийг л сохроож орхидог хэрэг. /Цицерон/
Эмгэнэлт явдал тохиолдсон үед л амьдрал жинхэнээсээ амттай мөн сонирхолтой байдаг. /Теодор Драйзер/
Олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж яв. /Даниел Хармс/
Хүн бүхэнд төрөлхөөс заяагдсан нэг л алдаа бий. Тэр бол бид цөмөөрөө жаргах гэж төрсөн хэмээх эндүүрэл юм. /Шопенхауэр/
Жаргалтай байхад саад болдог хамгийн том тээг бол хэтэрхий их аз жаргалыг хүлээх явдал. /Бернар Фонтенель/
Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор, юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжтой арга. /Сократ/
Өөрт таагүй үед бид "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд их сайхан байгаа даа" гэж боддог. Харин сайхан байгаа үедээ "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд муу юм тохиолдож л байгаа даа" гэж ер боддоггүй. Тэгэхээр бүх юм сайхан байна. Бурхан минь, хичнээн сайхан байна аа! Ингээд л гүйцээ... /Василий Шукшин/
Зүгээр л жаргалтай байхыг хүсэх юм бол, түүндээ амархан хүрчихэж болно. Гэтэл хүмүүс бусдаас илүү жаргалтай байхыг хүсээд байдаг. Энэ бол бараг л боломжгүй зүйл. Учир нь бусдыг бид ямагт байгаагаас нь илүү жаргалтай болгон хардаг. /Монтескьё/
Хүсэл бүхэндээ дараахь асуултыг дагуулж бай: Хэрэв миний хүсээд яваа зүйл биелчихвэл яах вэ? Биелэхгүй бол яах вэ? /Эпикур/
Бидэнд байдаг хамгийн нийтлэг зүйл юу вэ? -Найдвар. Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар байдаг. /Фалес/
Гарах гарцгүй манан гэж үгүй. Хамгийн гол нь биеэ захирч урагш алх. /Ромен Роллан/
Хүүхэд төрөх үед эхийн амь аюулын ирмэгт байдаг. Хэрэв чи их мөнгө хураасан бол, гэр орон руу чинь хулгайч гэтнэ. Гай дагуулдаггүй баяр хөөр гэж үгүй. Ядуурахдаа хүн хэмнэж сурдаг, өвдөхдөө биеэ ариглаж сурдаг. Баяр жаргал дууддаггүй гай зовлон гэж мөн л үгүй. Ийм учраас үнэнийг таньсан хүн зовлон жаргал хоёрыг ялгаж салгадаггүй, гэвч аль алиных нь тухай байнга бодоод явдаггүй. /Хун Цзычэн/
Зовлон үзсэн нь л сайн хүн байдаг гэдэг худлаа. Зарим үед жаргал ч хүний зан араншинг ариусгадаг. Зовлон хүнийг ихэнх тохиолдолд өчүүхэн, хонзон санамтгай болгочихдог. /Сомерсет Моэм/
Эцэс төгсгөлгүй айдсаас аймшигтэй төгсгөл дээр. /Фридрих Шиллер/
Зарим хүмүүс, тэдний дотор би жаргалтай төгсгөлүүдийг тэвчиж чаддаггүй. Тэр нь хууралт шиг л санагддаг. Муу юм гэдэг бол байх л ёстой хэм хэмжээ. Хувь тавилангийн дугуйн хигээсэнд мөчир шургуулж болохгүй. Урсан ирсэн галт уулын хайлмал лав гэнэтхэн зогтусаад л айж дагжсан тосгоны дээгүүр хэдэн алдын өндөрт эвхрэлдэн зогсчихлоо гэх юм бол, энэ нь зүгээр ч нэг байж болшгүй явдал төдий бус, ёс зүйгүй хэрэг. /Владимир Набоков/

Хүн хэзээ ч өөрт санагдаж байгаа шиг тийм их аз жаргалтай юм уу, тийм их золгүй байдаггүй. /Ларошфуко/
Золгүй явдал тохиолдоход хүмүүс хувь заяаг, бурхныг, ер буруутгаж болох юм бүхнийг л буруутгадаг ч өөрийгөө бол хэзээ ч үгүй шүү. /Платон/
Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах. /Шекспир/
Зарим хүмүүс ердөө ой муутай болохоороо л, бусдад нэг ч удаа муу юм хийгээгүй хэмээн гайхуулдаг. /Лев Толстой/
Нэр төр бол гадаад хүн чанар, хүн чанар бол дотоод нэр төр. /Шопенхауэр/
Сайн хүн байх амархан, шударга байх л хэцүү. /Виктор Хюго/
Магтаалд хайнга нь биш, зэмлэлд анхаарамжтай нь л ёстой даруу хүн буюу. /Жан Поль/
Хэтэрхий энгийн амьдарлаа гэж хэн ч хэзээ ч гэмшиж байгаагүй. Тэгээд ч хүчирхэг хүмүүс ямагт энгийн байдаг. /Лев Толстой/
Бүх зүйлд хэмжээг барих хэрэгтэй, даруу байхад ч мөн адил. /Анатоль Франс/
Өөрийгөө хүндлэхгүй байгаа хүн золгүй амьтан. Өөртөө дэндүү сэтгэл хангалуун бол, тэр мунхаг. /Ги дө Мопассан/
Нэг пийшинг түлээгээр дүүргэхээс, хоёр пийшин барих нь амархан.
Дараагийн бүх хүслээ биелүүлэхээс анхны хүслээ өөрийн дотор даран унтраах нь хялбар билээ.
Бээлий өмссөн муур хулгана барьж чаддаггүй.
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.
Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг.
Залхуу зан, зэв хоёр адилхан, төмөр эдлэл эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.
Аливааг олж үзэх амархан, урьдчилж харах л хэцүү.
Бурууг зөвтгөж чаддаг хүн өөр ямар нэгэн юм чаддаг байх нь ховор.
Эзэн хүний нүд хоёр гараас ч ихийг хийж чадна.
Бүх гүн ухаантан сургаал хэлэхдээ мэргэн боловч зан араншин нь харин мунхаг байдаг.
Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та ярилцагчийнх
Ер нь өөртөө дайсан цуглуулъя л гээгүй бол, бусдаас илүүгээ харуулахгүйг хичээсэн нь дээр юм. /Шопенхауэр/
Бусдаас илүү ухаантайгаа харуулахгүй байж чадахын тулд маш их ухаантай байх хэрэгтэй. /Ларошфуко/
Мэддэг бүхнээ хамаагүй бурж байгаа хүн мөдхөн мэдэхгүй зүйлийхнээ тухай ч ярих болно. /Фрэнсис Бэкон/
Нууцыг мэднэ хэмээн гайхуулж суугаа хүн тэр нууцынхаа хагасыг нэгэнт илчилчихжээ. Үлдсэн хагасыг нь нэг их удалгүй задалж орхих вий. /Жан Поль/
Мэдэж буй бүхнээ дандаа бүү ярь, ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттиас Клаудиус/
Хуурамч дүр эсгэх нь тийм ч хэцүү биш, ямар ч зальхай амьтан үүнийг сайн чадна. Харин үнэн сэтгэлээсээ ярихыг зөвхөн ариун зүрхтэй хүмүүс л чаддаг. /Петөөфи Шаандор/
Хэн нэгэн чиний улыг долоож байвал, хазаж эхлэхээс нь өмнө гишгэж орхи. /Поль Валери/
Хүнд худлаа хэлнэ гэдэг нэг бол өөрийгөө түүний өмнө тэнэг гэдгийг, эсвэл түүнийг өөрөөсөө тэнэг гэж үздэгээ зарлаж буй хэрэг. /Шарль Пьермон/
Хүний юманд хорхойсвол, өөрийнхийгөө гээдэг. /Федр/
Уурласан үедээ юуг ч бүү эхэл. Хар шуурганаар хөлөг онгоцонд суух тэнэг хүн байх уу? /Иоханн Гауг/




0 comments:

To say

Today's student is Tomorrow's leader /Benjamin Franklin/

ROLL

Нийт төгсөгч оюутан залуус та бүхэнд Мөнгөн хонхны баярын мэнд дэвшүүлье. 2013-04-09 -lessonn-

SCROLL

Санхүү Эдийн Засгийн Тэнхим -lessonn.blogspot.com -

Yahoo messenger