5/08/2013

Доктор, профессор Д.Батжаргал: ОУВС төлөөлөгчөө татлаа гээд бидний нэр хүнд унахгүй

0 comments

Доктор, профессор Д.Батжаргал: ОУВС төлөөлөгчөө татлаа гээд бидний нэр хүнд унахгүй


Харин Олон улсын валютын сан /ОУВС/-аас манай улсыг төсвийн тодотгол хийх хэрэггүй хэмээн зөвлөсөн. Энэ талаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, эдийн засагч, доктор, профессор Д.Батжаргалтай ярилцлаа.

-ОУВС-гаас төсвийн тодотгол хийх хэрэггүй хэмээн зөвлөсөн. Таны бодлоор ямар шалтгаанаар төсөвт тодотгол хийх бол?
-ОУ ВС-г манай улсыг
төсвийн тодотгол хийх хэрэггүй гэж байгаа нь зүй ёсны шаардлага. Харин манайхан улс төрийн зорилгоор тодотгол хийх гээд байгаа юм. Дэд бүтэц хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Харин сонгууль дөхөөд дэд бүтэц хөгжүүлж байна гэж байгаа ч бодит байдал дээр улс төрийн зорилго байгаа.

-Сонгууль ойртож байгаагаас ийм шийдэлд хүрсэн хэрэг үү?
-Сонгуульд санал авч, сонгогчдод таалагдахын тулд төсөвт тодотгол хийж, бэлэн мөнгө тарааж байгаа юм. Энэ бол гашуун үнэн.
ОУВС-гаас ирэх жил манай улсын инфляци өндөр төвшинд хүрнэ хэмээн анхааруулсан. Энэ бүхний эцэст хариуцлагыг бага болон тогтмол орлоготой иргэд хүлээнэ.

-Одоогийн байдлаар инфляци 11 хувь хүрээд байна. Эдийн засагч хүний хувьд цаашид инфляц яах бол?
-Цаашид инфляц өснө. Гадаадаас орж ирж байгаа хөрөнгө их болж харагдахгүй байна. Харин ийм тохиолдолд төсөвт тодотгол хийвэл инфляц шууд өснө.

-Аливаа орон ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг тухайн улсын эдийн засгийн байдал хүндрэлтэй байгааг харуулдаг. Харин тус сангаас манай улсад суугаа суурин төлөөлөгчөө татахаар болсон нь манай эдийн засаг сайжирч байна гэсэн үг үү?
-Миний таамаглаж байгаагаар ОУВС-гийн тэргүүн өөрчлөгдсөн нь суурин төлөөлөгчөө татахад хүргэсэн байж болох юм. Суурин төлөөлөгч буцлаа гээд манай улсын эдийн засаг болоод гадаад дахь нэр хүндэд төдийлөн нөлөөлөхгүй.

-Гэтэл төсөвтөө тодотгол хийгээд манай улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байна гэсэн үг үү?
-Манай улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа. Эдийн засгийн хувьд өдөр ирэх тусам тогтворгүй байдал үүсч байна. Өмнө нь банкууд зээл өгч, компаниуд барилга барьсаар байгаад хямралын ирмэгт тулсан. Ийм туршлага бидэнд байгааг мартаж болохгүй.

О.Гэрэлцэцэг

0 comments:

To say

Today's student is Tomorrow's leader /Benjamin Franklin/

ROLL

Нийт төгсөгч оюутан залуус та бүхэнд Мөнгөн хонхны баярын мэнд дэвшүүлье. 2013-04-09 -lessonn-

SCROLL

Санхүү Эдийн Засгийн Тэнхим -lessonn.blogspot.com -

Yahoo messenger